Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 06:51:31
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 01 дугаар сарын 13-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод усны харуул гэсэн хяналтын 2 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Зураг 1. Гадаргын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч
БХХ5 -ийн агууламжийн шинжилгээний дүн
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дээд гүүр химийн шинжилгээний үзүүлэлтүүд давж бохирдсон тохиолдолгүй, Хараа-Доод гүүр усны харуул фосфорын агууламж 1.8 дахин давж бохирдсон байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2021 оны 01 дүгээр сарын 13-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж, гарч байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцууллаа. /3 дугаар хүснэгт/
Энэ 01 дүгээр сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 83.3%, ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усан дахь БХХ5-1.4, ПИЧ-2.8, нийт азотын нэгдэл/NH4/-3.1 дахин давсан бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2021 оны 01дүгээр сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Д.ТҮВШИНЖАРГАЛ